Өнөөдөр
2026/01/28Улаанбаатар
-15 cUSD
3,564.06 ₮EUR
4,222.16 ₮JPY
23.13 ₮CHF
4,576.64 ₮SEK
399.55 ₮GBP
4,865.12 ₮BGN
2,140.58 ₮HUF
11.05 ₮EGP
75.78 ₮INR
38.90 ₮HKD
457.15 ₮RUB
47.08 ₮KZT
7.10 ₮CNY
512.32 ₮KRW
2.47 ₮KPW
27.42 ₮CAD
2,603.31 ₮AUD
2,463.66 ₮CZK
173.99 ₮TWD
113.16 ₮THB
114.69 ₮IDR
0.21 ₮MYR
897.18 ₮SGD
2,806.79 ₮AED
970.33 ₮KWD
11,683.53 ₮NZD
2,123.82 ₮DKK
565.36 ₮PLN
1,003.27 ₮UAH
82.54 ₮NOK
365.71 ₮NPR
24.23 ₮ZAR
222.37 ₮TRY
82.15 ₮VND
0.14 ₮XAU
18,146,589.69 ₮XAG
386,905.09 ₮SDR
4,879.74 ₮



Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор алслагдсан 12, 13, 14 дүгээр хороодод “Явуулын нэг цэгийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөөний 10:00 цагаас 17:00 цаг хүртэл зохион байгуулж нийт 1100 иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаа.


Дээрх үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх 13 хэлтэс, алба, хороод хамтран оролцож, төр захиргааны байгууллагын 100 гаруй албан хаагчид 74 төрлийн үйлчилгээг хүргэсэн.


Тус үйл ажиллагаанд манай ЖДҮДТөв мөн оролцож Төвийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй ажлууд зэргийг иргэдэд мэдээллэн оролцлоо.


ЖДҮДТөвөөс үндсэн үйл ажиллагаа, “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2019” үзэсгэлэн худалдаа болон Бичил зээлийн талаар танилцуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг шинээр бүртгэж, “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүл, төсөл бичих заавар гарын авлагыг тарааж ажиллаа.






Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв