Өнөөдөр
2025/10/24Улаанбаатар
-5 cUSD
3,591.20 ₮EUR
4,166.33 ₮JPY
23.55 ₮CHF
4,505.05 ₮SEK
381.99 ₮GBP
4,795.33 ₮BGN
2,130.33 ₮HUF
10.68 ₮EGP
75.56 ₮INR
40.86 ₮HKD
462.07 ₮RUB
44.22 ₮KZT
6.67 ₮CNY
504.19 ₮KRW
2.50 ₮KPW
27.62 ₮CAD
2,566.33 ₮AUD
2,337.69 ₮CZK
171.24 ₮TWD
116.64 ₮THB
109.62 ₮IDR
0.22 ₮MYR
849.28 ₮SGD
2,765.44 ₮AED
977.72 ₮KWD
11,715.27 ₮NZD
2,064.76 ₮DKK
557.82 ₮PLN
984.29 ₮UAH
85.71 ₮NOK
359.16 ₮NPR
25.51 ₮ZAR
206.53 ₮TRY
85.54 ₮VND
0.14 ₮XAU
14,755,145.48 ₮XAG
176,130.40 ₮SDR
4,889.99 ₮
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд та манай төвийн цахим хуудасны уншигч нарт болон нүүр номын гишүүдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Эндээс яриагаа эхлэх нь зөв байхаа.
За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сандуйжавын Бадамханд гэдэг. Монгол улсын зөвлөх багш, мастер оёдолчин. Оёдолын чиглэлээр 35 жил сургалт сурталчилгаа явуулж байна. Одоо сургалтаа үргэлжлүүлэн заасаар байна.
- Сургалтын төвийнхөө талаар дэлгэрүүлж яриач. Хэдэн оноос энэ үйл ажиллагааг эхлэсэн бэ?
2010 оноос “Хангай” мэргэжил сургалтын төвд болсон бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн багшаар ажиллаж байна. 10 дахь жилтэйгээ золгож байна. Жилд 20-30 оюутан элсүүлэн авч суралцуулж, төгсөгчидийн 80 хувь нь ажлын байртай болдог.
-Та “Сайхан Монгол Дээл Салон” –ыг анх хэдэн онд үүсгэн байгуулж байсан бэ? Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
“Сайхан Монгол Дээл Салон”-оо анх 2010 онд 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоо 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эсгүүрээ өөрөө хийж товч шилбэ оёдог 2 хүнтэй, 4 оёдолчинтой.
-“Сайхан Монгол” салоны үйлдвэрлэж байгаа дээл бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
Манай “Сайхан Монгол Дээл Салон” ихэвчлэн хүүхдийн хувцасыг илүү их үйлдвэрлэж оёдогоороо онцлогтой. Монголчуудад үндэсний дээл их зохидог. Сүүлийн өв соёлоо дээдлэж, үндэсний дээл хувцасаа их өмсдөг болсон байна. Ялангуяа хүүхдийн сэвлэг үргээх ёслол болон ямарваа баяр ёслолд үндэсний дээл хувцасаар гоёдог болсон. Тиймээс хүүхдийн дээлийг орчин үеийн хэв загварт тохируулан оёж урладаг.
- Монгол хүнд үндэсний дээл хувцас их сайхан зохидог гэж та хэллээ. Сүүлийн үед дээл хувцасыг өдөр тутамдаа хэрэглэхэд хялбар болгож олон янзын загварууд их урладаг болсон байна. Та энэ тал дээр хэр зэрэг анхаарч хүүхдүүдэд өмсөхөд эвтэйхэн болгохоор ажиллаж байгаа вэ?
Үндэсний хувцасыг ер нь гоёлын чиглэлээр манайхан ихэвчлэн өмсдөг. Гэтэл сүүлийн үед өдөр тутам өмсөхөд тохиромжтойгоор хүмүүс захиалдаг болсон. Тиймээс өдөр тутамд өмсөх дээл гоёлын дээлээс ялгарах ялгаа нь загварын хувьд энгийн, товч шилбэ нь бөх, биед эвтэйхэн талыг нь харж урладаг.
- Дээл урлахад юуг анхаарах нь чухал вэ?
Хамгийн чухал зүйл бол эсгүүр. Эсгүүрээ зөв гаргах мөн захны ухлаадсыг зөв гаргаагүй тохиолдолд биед таарамж муутай болдог. Тиймээс эсгүүрээ зөв гаргах хэрэгтэй.
- Жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бизнесээ тогтвортой явуулахад үзэсгэлэн худалдаа болон төслийн зээлийн талаарх мэдээ мэдээлэл их чухал байдаг. Энэ тал дээр дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дэмжлэг хэр их хэрэг болдог вэ?
Бизнесээ эхлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв маш их анхаарч ажилладаг. Ялангуяа манай ХУД-ийн ЖДҮДТ-ийн Н.Дорждулам даргтай хамт олон их сайн ажилладаг. Би 2020 оны хавар тус төвд бүртгүүлж хамтран ажиллаж эхэлсэн. Бид нарыг байнга мэдээ, мэдээллээр хангаж үзэсгэлэн худалдаанд оролцуулж төсөл зээлд хамруулж байдаг.
- Танай урласан дээл ямар нэртэй дэлгүүр, худалдааны төвүүдэд борлуулагддаг вэ? Орон нутагт хүргэлт хийдэг үү?
Захиалгын дагуу үйлдвэрлэж орон нутагт хүргэлт хийдэг. Мөн Яармаг худалдааны төвд байрлах “Хан-Уулд үйлдвэрлэв борлуулалтын цэг”-ээр байнга худалдаалагдаж байна. “Тод магнаг” ТББ-аар нэрлэгдэж худалдаалагдаг.
- Коронавирусийн цар тахал, хөл хорионоос үүдэн олон салбарын бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, доголдоод байгаа. Танай салбарт нөлөөлж байна уу?
Маш их нөлөөлсөн. Өөрөөсөө гадна 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан. Одоо бол 3 хүнээ амрааж, цомхотгоод 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Яагаад гэвэл бидний хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах нь багасаад худалдан авалтгүй нэгдүгээрт мөнгө түгжигдээд, бараа материалаа худалдаж авахад хүндрэл үүссэн.
- Үндэсний дээл хувцас урлаж бизнесээ эхлэх гэж байгаа эмэгтэйчүүддээ хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
Үндэсний дээл хувцасаа оёж бизнесээ эхлэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд үндсэн элементүүдээ битгий алдагдуулаасай гэж бодож байна.
Үндэсний дээл хувцасаа урлах нарийн арга ухаанаа хойч үедээ уламжлан, өвлүүлэн зааж сургаж байгаа сайхан үйлсэд танд улам их амжилт хүсье. Үнэтэй цаг заваа гарган ярилцлага өгсөнд баярлалаа.