Өнөөдөр
2025/12/15Улаанбаатар
-10 cUSD
3,544.81 ₮EUR
4,160.72 ₮JPY
22.77 ₮CHF
4,459.16 ₮SEK
383.32 ₮GBP
4,744.73 ₮BGN
2,126.14 ₮HUF
10.87 ₮EGP
74.56 ₮INR
39.22 ₮HKD
455.37 ₮RUB
44.53 ₮KZT
6.78 ₮CNY
502.43 ₮KRW
2.40 ₮KPW
27.27 ₮CAD
2,575.14 ₮AUD
2,364.03 ₮CZK
171.82 ₮TWD
113.63 ₮THB
112.09 ₮IDR
0.21 ₮MYR
866.28 ₮SGD
2,745.68 ₮AED
965.20 ₮KWD
11,559.41 ₮NZD
2,060.60 ₮DKK
557.04 ₮PLN
984.90 ₮UAH
84.02 ₮NOK
352.22 ₮NPR
24.51 ₮ZAR
210.70 ₮TRY
83.11 ₮VND
0.13 ₮XAU
15,196,635.92 ₮XAG
225,904.01 ₮SDR
4,843.51 ₮
2020.10.09 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг хандлагыг төлөвшүүлж, ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриатай аян ХБХХЕГ-ын нэрэмжит туг, дагалдах дэвтрийн хамт сарын хугацаанд Хан-Уул дүүрэгт аялаж байгаа билээ. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбоо хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуй нэгж байгууллагын ажилчдад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа” зохион байгуулах санаачилга гаргасан. Энэ санаачилгыг “АПУ КОМПАНИ”-ий зүгээс дэмжиж, тус компанийн “Ажилчдын хоолны газар”-т 2020.10.07, 08-ны хооронд 2 өдрийн хугацаатай “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хүүхдийн зурагт ном, бэлэг дурсгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй 2 үйлдвэрлэл эрхлэгч, бусад 8 үйлдвэрлэл эрхлэгч хамрагдаж нийлбэр дүнгээр 3,274,000 төгрөгийн борлуулалт хийж ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан “АПУ КОМПАНИ”-ий удирдлага, Захиргаа Хүний нөөцийн албаны дарга Г.Гантөгс, Үйлчилгээний менежер Ц.Жавзандолгор, Хүний нөөцийн менежер О.Дөлгөөн болон худалдан авалт хийсэн тус компанийн албан хаагчдад талархсанаа илэрхийлье. Мөн энэхүү ажлыг хамтран зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбооны Тэргүүн Ч.Уранчимэг, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Р.Цэвээндулам, П.Мөнхзул нарт ажлын амжилт хүсье. Энэхүү арга хэмжээ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага идэвх, санаачилга гарган оролцож, бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.