Өнөөдөр

2026/01/27

Улаанбаатар

-15 c
  • USD

    3,564.06 ₮
  • EUR

    4,222.16 ₮
  • JPY

    23.13 ₮
  • CHF

    4,576.64 ₮
  • SEK

    399.55 ₮
  • GBP

    4,865.12 ₮
  • BGN

    2,140.58 ₮
  • HUF

    11.05 ₮
  • EGP

    75.78 ₮
  • INR

    38.90 ₮
  • HKD

    457.15 ₮
  • RUB

    47.08 ₮
  • KZT

    7.10 ₮
  • CNY

    512.32 ₮
  • KRW

    2.47 ₮
  • KPW

    27.42 ₮
  • CAD

    2,603.31 ₮
  • AUD

    2,463.66 ₮
  • CZK

    173.99 ₮
  • TWD

    113.16 ₮
  • THB

    114.69 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    897.18 ₮
  • SGD

    2,806.79 ₮
  • AED

    970.33 ₮
  • KWD

    11,683.53 ₮
  • NZD

    2,123.82 ₮
  • DKK

    565.36 ₮
  • PLN

    1,003.27 ₮
  • UAH

    82.54 ₮
  • NOK

    365.71 ₮
  • NPR

    24.23 ₮
  • ZAR

    222.37 ₮
  • TRY

    82.15 ₮
  • VND

    0.14 ₮
  • XAU

    18,146,589.69 ₮
  • XAG

    386,905.09 ₮
  • SDR

    4,879.74 ₮

Л.Баяржаргал: Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхийг эрмэлздэг

local
Хан-Уулд үйлдвэрлэв ярилцлага / 5 жилийн's өмнө / 1660 хүн үзсэн
86796459_595855334305341_6767912561984667648_n.jpg

ХАН-УУЛД ҮЙЛДВЭРЛЭВ: УЛАМЖЛАЛТ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ

 Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Цаг заваа гарган ярилцлага өгч байгаад баярлалаа.

  1. Та хэдэн оноос бизнэсээ эхлүүлсэн бэ?

Эхлээд удаагүй байгаа. Хүчит шонхор захд дайвар бүтээгдэхүүн борлуулдаг байсан боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өөрөө асрах шаардлага гарч лангуу түрээслэн ажиллах боломжгүй болсон. Тэр үед ганц хүний цалин хаана ч хүрэхгүй байсан учраас ямар нэгэн юм хийх юмсан гэж бодож байсан. Ингэж л бизнесийн санаагаа олсон.  

  1. Бизнесээ эхлүүлэхэд тань юу тулгамдаж байв?

Санхүүгийн бэрхшээл байсан учраас нөхөр маань цалингийн зээл авч ажлын байр, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ худалдаж авсан.

  1. Таны эрхэлж буй бизнесийн онцлог болон давуу тал?

Гадуур худалдаалагдаж байгаа ихэнх дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө заавал угаах шаардлагатай болдог. Харин манай бүтээгдэхүүнийг аваад шууд чанаж хэрэглэж болдог. Мөн чанахад тохиромжтой хэмжээгээр савласан зэрэг нь манай бүтээгдэхүүний давуу тал юм.

  1. Та өөрийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээсээ танилцуулна уу?      

Адууны умс кита, үхрийн хэл, гүзээ, гургалдай болон хонь үхрийн зүрх, хуйхалсан толгой гээд нийт долоогоос найман төрлийн бүтээгдэхүүнтэй.                                                     

  1. Үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж байгаа ямар нэгэн асуудал байна уу?

Борлуулалт хийхэд л жаахан хүндрэлтэй байдаг.

  1. Та хувийн бизнесээ эхлүүлэснээс хойш гарсан ямар нэгэн өөрчлөлт бий юу?

              Хоёр сарын хугацаанд хүмүүст танигдаж, дэлгүүрүүдэд борлуулалт хийдэг болж захиалга нэмэгдэж байгаа.

  1. Таны цаашдын зорилго?

              Энэ үйлдвэрлэлээ томоохон үйлдвэр болгож иргэдэд цэвэр найдвартай чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхийг эрмэлздэг.

  1. Та ХУД-ийн ЖДҮДТ-тэй хэрхэн хамтран ажилладаг вэ?

               Үйлдвэрлэлээ эрхэлсэнээс хойш дүүргийнхээ ЖДҮДТөвд бүртгүүлж, мэдээ мэдээллээр хангагдаж хэд хэдэн үзэсгэлэн худалдаанд оролцон хамтран ажиллаж байна.

  1. Та цаашдаа ХУД-ийнхээ ЖДҮДТ-г ямар үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна вэ?

Бизнесийн орлого, зарлагын зарцуулалтын талаарх сургалт зохион байгуулаасай гэж хүсч байна.

  1. Та “Бизнесээ эхэл” сургалтанд хамрагдсан уу?

Үгүй ээ

  1. Энэ сургалт 2018.11.01-ний өдөр зохион байгуулагдах тул таныг хүрэлцэн ирж сургалтанд хамрагдаарай гэж урьж байна.  

Цаг заваа гарган халуун дулаан яриа өрнүүлсэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?