Өнөөдөр

2024/05/18

c
  • USD

    3,381.65 ₮
  • EUR

    3,672.13 ₮
  • JPY

    21.70 ₮
  • CHF

    3,724.90 ₮
  • SEK

    315.04 ₮
  • GBP

    4,280.15 ₮
  • BGN

    1,877.49 ₮
  • HUF

    9.48 ₮
  • EGP

    72.09 ₮
  • INR

    40.56 ₮
  • HKD

    433.44 ₮
  • RUB

    37.17 ₮
  • KZT

    7.62 ₮
  • CNY

    468.24 ₮
  • KRW

    2.49 ₮
  • KPW

    26.01 ₮
  • CAD

    2,480.85 ₮
  • AUD

    2,253.53 ₮
  • CZK

    148.69 ₮
  • TWD

    105.02 ₮
  • THB

    93.40 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    722.19 ₮
  • SGD

    2,511.72 ₮
  • AED

    920.70 ₮
  • KWD

    11,009.05 ₮
  • NZD

    2,067.54 ₮
  • DKK

    492.18 ₮
  • PLN

    860.95 ₮
  • UAH

    85.82 ₮
  • NOK

    315.63 ₮
  • NPR

    25.35 ₮
  • ZAR

    185.78 ₮
  • TRY

    104.76 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    8,061,684.52 ₮
  • XAG

    100,521.41 ₮
  • SDR

    4,484.95 ₮

Л.Баяржаргал: Монгол савхин бээлийний нэрийн барааны дэлгүүрээ нээхийг хүсдэг

.jpg

Хан-Уул дүүргийн бүтээлч үйлдвэрлэгчидтэй хийсэн цуврал ярилцлагын энэ удаагийн зочиноор Монгол савхин бээлий үйлдвэрлэгч Л.Баяржаргал уригдлаа. Тэрээр өөрийн бие даасан үйл ажиллагаагаа явуулаад 18 жил болжээ.

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Таны ярилцлагыг уншаад хувийн үйлдвэрлэлээ эхлүүлэх хүсэлтэй байгаа олон иргэд урам зориг, туршлага авна гэдэгт итгэлтэй байна.  Та анх хэдэн онд бизнесээ эхлүүлж байсан бэ?

  • Анхны савхин бээлийгээ 2000 онд гэртээ гар аргаар оёж эхэлж байсан. Манай нөхрийн ээж залуудаа савхин бээлийний үйлдвэрт ажиллаж байсан дадлага туршилгатай байсан, үүндээ тулгуурлаад энэ чиглэлээр бизнес эхлүүлэх санааг гарган анхны ажлаа эхлүүлж байлаа.

Гарааны бизнес эхлэхэд тулгарах асуудал олон бий. Гэхдээ тухайн үеийг одоотой харьцуулбал цаг үеийн хувьд газар тэнгэр шиг ялгаатай байгаа. Тэр үед тулгамдаж байсан хамгийн хүнд асуудал юу байсан бэ?

  • Олон асуудал тулгарч байсан. Эргэлтийн хөрөнгөөс эхлээд асуудлууд ар араасаа ундарсан. Хамгийн хэцүү асуудал бол тоног төхөөрөмж дутмаг, цагаар ажиллах оёдолчин олддоггүй байлаа.  

Монгол савхин бээлий үйлдвэрлэлийн онцлог болон давуу тал нь юу вэ?

  • Манайх бүтээгдэхүүнээ цэвэр ямааны арьсаар хийдэг. Иймд эдэлгээ сайн, чанартай гэдгээрээ давуу талтай. Байнгын худалдан авагч нар манай бүтээгдэхүүний энэ давуу талыг шууд хэлэх байх.  

Бүтээгдэхүүний нэр төрлөөс танилцуулбал?      

  • Манайх эрэгтэй, эмэгтэй савхин бээлий үйлдвэрлэдэг. Ингээд хэлхэд цөөхөн сонсогдох боловч дотроо маш олон төрөл болно. Тухайлбал хавар, намрын  бээлий, дотортой өвлийн бээлий, булган гоёлтой бээлий, тоноглолтой бээлий, шигтгээтэй бээлий, мөн хүүхдийн гурван төрлийн размераар бээлий үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх зорилгоор ес эхэлсэн үед өмсөх боломжтой тэмээний ноосон дотортой шинэ загваруудыг гаргасан. Үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэ өндөртэй гэх ойлголт иргэдийн дунд байдаг. Манай бүтээгдэхүүний хувьд худалдаалах үнэнд маш уян хатан бодлогыг баримтладаг тул 15,000-35000 төгрөгийн хооронд борлуулдаг. Өөрөөр хэлбэл бээлийний төрөл, загвар хийц, тоноглол зэргээс хамаараад үнийн сонголтууд гарна. Бид бүтээгдэхүүнээ зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй хөдөө орон нутгийн 8 аймагт, мөн байнгын хамтын ажиллагаатай байдаг аж ахуй нэгж, иргэдэд тогтмол нийлүүлэлтийг хийн хямд үнийг санал болгодог.                                                    

Савхин бээлийний үйлдвэрлэл явуулахад тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

  • Хамгийн нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол мэргэжлийн оёдолчин дутмаг байгаа. Уг нь өдөрт 6-7 цаг тасралтгүй сууж савхин бээлий оёдог хүний цалин өндөр байдаг. Гэтэл одоо цагт ингэж ажиллах хүн ховор болсон.

Та өөрийн бизнесийн амжилтаа дүгнэж үзвэл?

  • Мэдээж тодорхой амжилт гарсан. 18 жил гэдэг багагүй хугацаа шүү дээ. Анх гэрийнхээ нэг өрөөнд нэг л оёдолын машинтай нөхөртэйгөө хоёулаа үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол одоо 6 төрлийн оёдолын машинтай болсон байна. Тухайлбал, индүүний машин, эмжээрийн машин, бээлийний лас машин гээд тоног төхөөрөмж сайтай болсон байх жишээтэй. Мөн 3 жилийн өмнө бид хоёр өөрсдийн гэсэн орон байртай болсоноор ажлын байраа тусдаа гаргаж  түрээсийн байр руу шилжсэн. Энэ бүхэн уйгагүй хөдөлмөрийн минь үр дүн юм.

Таны бизнесийн цаашдын зорилго?

  • Түрээсийн байранд үйлдвэрлэлээ явуулж байгаа ч нэрийн бүтээгдэхүүний албан ёсны дэлгүүрээ нээх хүсэлтэй байгаа. Зөвхөн савхин бээлий гэлтгүйгээр арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэрийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх холын бодол бий. Монголдоо үйлдвэрлэсэн арьс ширэн эдлэл гэхээр тэнгэрт тулсан үнэтэй байдаг тул иргэд тэр бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд худалдан авах нь ховор байдаг. Иймд чанартай, загварлаг, шинэ шийдэл агуулсан бүх төрлийн арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь хэрэглэгч олонд хүргэх тийм л нэрийн дэлгүүр нээх чин хүслийг сүүлийн жилүүдэд бодох болсон.

Хан-Уул дүүргийнхээ Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

  • Хамтран ажиллаж чаддаг. Төвөөс хүргэсэн зээл тусламжийн талаарх мэдээллийн ачаар Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэсээс зарлагдсан эргэн төлөгдөх нөхцөлтэй хүүгүй зээлд хамрагдан 1 сая төгрөг авч байсан. Манай үйлдвэрийн хувьд өнгөрсөн намар “Мишээл” төвд болсон 3 удаагийн үзэгэлэн худалдаанд талбайн түрээсгүй оролцсон. Энэ нь үйлдвэрлэгч бидэнд ашгаа шууд хүртэх томоохон боломжийг олгодог.

Та цаашид төвтэй хэрхэн хамтран ажиллах хүсэлтэй байна вэ? Энэ талаар

  • Ажиллах хүч, ажлын байрны асуудлыг л ямар нэг байдлаар шийдэж, энэ чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байна. Үйлдвэрлэлийн хажууд нэрийн дэлгүүрээ нээвэл үйлчлүүлэгч өөрийн худалдан авахыг хүсэж буй зүйлээ хэрхэн хийгдэж байгааг шууд харж үзсэнээр илүү итгэлтэй худалдан авалт хийх боломжтой болно.

Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны бизнесийн арвин их туршлагаас энэ төрлийн бизнес эрхлэгчид туршлага судалж байгаа гэдэгт итгэлтэй байна. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?