Өнөөдөр
2025/12/16Улаанбаатар
-10 cUSD
3,544.81 ₮EUR
4,160.72 ₮JPY
22.77 ₮CHF
4,459.16 ₮SEK
383.32 ₮GBP
4,744.73 ₮BGN
2,126.14 ₮HUF
10.87 ₮EGP
74.56 ₮INR
39.22 ₮HKD
455.37 ₮RUB
44.53 ₮KZT
6.78 ₮CNY
502.43 ₮KRW
2.40 ₮KPW
27.27 ₮CAD
2,575.14 ₮AUD
2,364.03 ₮CZK
171.82 ₮TWD
113.63 ₮THB
112.09 ₮IDR
0.21 ₮MYR
866.28 ₮SGD
2,745.68 ₮AED
965.20 ₮KWD
11,559.41 ₮NZD
2,060.60 ₮DKK
557.04 ₮PLN
984.90 ₮UAH
84.02 ₮NOK
352.22 ₮NPR
24.51 ₮ZAR
210.70 ₮TRY
83.11 ₮VND
0.13 ₮XAU
15,196,635.92 ₮XAG
225,904.01 ₮SDR
4,843.51 ₮
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох болон борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийг жил болгон эрхлэн гаргадаг билээ.
2013 оноос хойш одоог хүртэл “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлээр дамжуулан 337 үйлдвэрлэл эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй сурталчлан таниулж байна.
Энэ удаагийн сэтгүүлд 50 үйлдвэрлэл эрхлэгчийн бүтээгдэхүүний танилцуулга байршсан бөгөөд өмнөх сэтгүүлүүдээс тухайн үйлдвэрлэл эрхлэгчийн цахим хаяг /фэйсбүүк хуудас/, борлуулалтын мэдээлэл болон Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 2019 онд зохион байгуулсан ажлын товч тайлан зэрэг багтсанаараа онцлог юм.
Сэтгүүл гардуулах үйл ажиллагаанд төвийн дарга Н.Дорждулам оролцож, үйлдвэрлэл эрхлэгчдэд ойрын хугацаанд зохион байгуулах үйл ажиллагаа болон “Бизнес инкубатор холбооны төслийн зээл”-ийн талаар мэдээлэл өгч, шинэ сэтгүүлийн дээжийг дурсгал болгон гардуулав.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний танилцуулга сэтгүүл дээр байршихаас гадна давхар төвийн http://www.jijigdund.mn/ болон ХУД-ЖДҮДТ фэйсбүүк хуудсанд байрших юм.
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ бид бүхнээр үнэ төлбөргүй таниулан, сурталчлуулах бүрэн боломжтой.