Өнөөдөр
2025/12/15Улаанбаатар
-11 cUSD
3,544.81 ₮EUR
4,160.72 ₮JPY
22.77 ₮CHF
4,459.16 ₮SEK
383.32 ₮GBP
4,744.73 ₮BGN
2,126.14 ₮HUF
10.87 ₮EGP
74.56 ₮INR
39.22 ₮HKD
455.37 ₮RUB
44.53 ₮KZT
6.78 ₮CNY
502.43 ₮KRW
2.40 ₮KPW
27.27 ₮CAD
2,575.14 ₮AUD
2,364.03 ₮CZK
171.82 ₮TWD
113.63 ₮THB
112.09 ₮IDR
0.21 ₮MYR
866.28 ₮SGD
2,745.68 ₮AED
965.20 ₮KWD
11,559.41 ₮NZD
2,060.60 ₮DKK
557.04 ₮PLN
984.90 ₮UAH
84.02 ₮NOK
352.22 ₮NPR
24.51 ₮ZAR
210.70 ₮TRY
83.11 ₮VND
0.13 ₮XAU
15,196,635.92 ₮XAG
225,904.01 ₮SDR
4,843.51 ₮
Үнэт металын үндэсний холбоо, Үнэт метал, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоо хамтран “Монголын үнэт эдлэл, үнэт металын экспо-2022” үзэсгэлэн худалдааг энэ сарын 15-17-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж байна.
Монголын анхны үнэт эдлэл, үнэт метал, гоёл чимэглэлийн салбарын хамгийн том нэгдсэн үзэсгэлэн худалдаа, чуулга уулзалтад Нийслэл, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төвийн удирдлагууд оролцсон бөгөөд үзэсгэлэнгээр дамжуулан монгол уран дарханы өв соёл, хөгжлийг хойч залуу үедээ уламжуулан хадгалан үлдээх, мартагдах дөхсөн эртний хийц, бүтээлийн олон нийтийн хүртээл болгохыг зохион байгуулагчид зорьжээ.
Энэхүү үзэсгэлэнд 70 гаруй байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож байгаад бөгөөд орчин үеийн чамин хийцтэй шүр, хаш, мана, чүнчигноров гээд төрөл бүрийн чулуун хөөрөг, алт, мөнгөн аяга, эмээл, хазаар, ээмэг зүүлт, хэт хутга, айрагны хул, идээний цар, таваг, мөнгөн завьяа зэргийг дэлгэжээ. Эдгээр бүтээл дахин давтагдашгүй гэдгээрээ онцлогтой.
"Үзэсгэлэнд өндөр чанартай, нарийн хийц бүхий эдлэл зарж байгаа. Мөн зах зээлийн бодит үнэлгээтэй. Хүмүүс үнэ хүрэхээргүй зүйлийг өндөр үнээр худалдан авчих вий гэж болгоомжилдог. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэн худалдаанаас худалдаж авсан үнэт эдлэл хаана ч очиход үнээ барина. Сорьц, үнэлгээг газар дээр нь шалгуулах боломжтой Монгол банкны төлөөлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар зэрэг үнэт эдлэлтэй холбоотой төрийн байгууллага нэг дор үзэсгэлэнд оролцож байгаа онцлогтой” хэмээн зохион байгуулагчид хэлж байна.
Үзэсгэлэнгийн үеэр дан ганц худалдаа явагдахаас гадна өөрсдийн хөөргийг авчирч мэргэжлийн хүмүүсээр насжилт, чулуу, хийцийг нь тодорхойлуулах боломжтой аж.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ