Өнөөдөр
2026/01/28Улаанбаатар
-15 cUSD
3,564.44 ₮EUR
4,228.67 ₮JPY
23.04 ₮CHF
4,582.43 ₮SEK
398.71 ₮GBP
4,874.19 ₮BGN
2,140.80 ₮HUF
11.06 ₮EGP
75.73 ₮INR
38.88 ₮HKD
457.00 ₮RUB
46.44 ₮KZT
7.10 ₮CNY
512.34 ₮KRW
2.47 ₮KPW
27.42 ₮CAD
2,595.62 ₮AUD
2,464.99 ₮CZK
174.41 ₮TWD
113.25 ₮THB
114.61 ₮IDR
0.21 ₮MYR
901.25 ₮SGD
2,809.96 ₮AED
970.44 ₮KWD
11,684.77 ₮NZD
2,126.90 ₮DKK
566.22 ₮PLN
1,004.79 ₮UAH
82.75 ₮NOK
364.33 ₮NPR
24.30 ₮ZAR
222.51 ₮TRY
82.14 ₮VND
0.14 ₮XAU
18,129,436.91 ₮XAG
401,286.08 ₮SDR
4,910.20 ₮
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ, "Мэдээллийн технологийн үндэсний парк", "Экспорт олон улсын худалдааны төв"-өөс зохион байгуулж буй “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форум МҮХАҮТ-ын их танхимд /2022-05-05/ эхэллээ.
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ нь ажлын байр нэмэгдүүлэх, шинэ санаа, дэвшилтэт техник технологийг бий болгох, аливаа шийдлийг богино хугацаанд нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэх зэрэг олон талт үйл ажиллагааг явуулдаг, олон ажлын байр бий болгож, өрхийн үйлдвэрлэлийг дэмждэг, нийгэм эдийн засгийн чухал сектор.
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2021”-г гаргажээ. Бизнест хэрхэн инновац, технологийг нэвтрүүлж, ашиглаж байгааг харуулдаг тус тайланд нийт 64 улс багтсанаас Монгол Улсын хувьд дижитал өрсөлдөх чадвараар 62-т эрэмбэлэгдсэн байна. Үүнийг урагшлуулах, засч залруулж, зөв болгоход өнөөдрийн форум үр дүнгээ өгнө гэж харж байна гэлээ.
Мөн төр-хувийн хэвшлийн түншлэл, инновацын өрсөлдөхүйц санааг бий болгож, бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах, санхүүгийн механизм, бизнесийн моделийг зөв болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт инновацийг хөгжүүлэх, зах зээлийг тэлэх зэрэг олон асуудлыг ярилцаж шийдэлд хүрэх нь чухлыг хэлэлцүүлэгт оролцогчид онцлож байна.
“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форумын үеэр ЕБС-ийн сурах бичиг болон соёлын салбарт VR, AR технологийг ашиглах нь, Хог хаягдлыг дахин боловсруулж, мод суулгацын бортого үйлдвэрлэл, Автомашины элэгдсэн дугуйг дахин ашиглаж зах зээлд нэвтрүүлэх, Хог хаягдлыг /хуванцар, лааз, цаасан хаягдал/ худалдан авах автомат машин, Хонины ноосоор органик бордоог дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх, Хөрсний бохирдлыг бууруулах хөрснөөс агаарт дэгдэх хүнд металлуудын элементүүдийг багасгах зориулалттай тусгай бордоо үйлдвэрлэлийг авто замын цас цэвэрлэгээнд туршиж, нэвтрүүлэх боломж зэрэг төслүүдийн талаар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлж байна.