Өнөөдөр
2025/12/15Улаанбаатар
-11 cUSD
3,544.81 ₮EUR
4,160.72 ₮JPY
22.77 ₮CHF
4,459.16 ₮SEK
383.32 ₮GBP
4,744.73 ₮BGN
2,126.14 ₮HUF
10.87 ₮EGP
74.56 ₮INR
39.22 ₮HKD
455.37 ₮RUB
44.53 ₮KZT
6.78 ₮CNY
502.43 ₮KRW
2.40 ₮KPW
27.27 ₮CAD
2,575.14 ₮AUD
2,364.03 ₮CZK
171.82 ₮TWD
113.63 ₮THB
112.09 ₮IDR
0.21 ₮MYR
866.28 ₮SGD
2,745.68 ₮AED
965.20 ₮KWD
11,559.41 ₮NZD
2,060.60 ₮DKK
557.04 ₮PLN
984.90 ₮UAH
84.02 ₮NOK
352.22 ₮NPR
24.51 ₮ZAR
210.70 ₮TRY
83.11 ₮VND
0.13 ₮XAU
15,196,635.92 ₮XAG
225,904.01 ₮SDR
4,843.51 ₮
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, төвийн ахлах мэргэжилтэн Ц.Өлзийжаргал нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шинэлэг технологи бүхий эко бүтээгдэхүүн үйлчилгээг түгээн, байгаль дэлхий болон хүний эрүүл мэндийг эрхэмлэгч Eco Life Mongolia дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Eco Life Mongolia” нь 2017 оноос хойш эко, хог хаягдал багатай, байгальд болон хүний эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг худалдаалж, хэрэгтэй мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулах үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог нийгмийн идэвхтэй аж ахуйн нэгж юм.
Одоогоор 30 гаруй байгууллага болон хувь хүнтэй хамтран ажилладаг ба орон нутагт өөрсдийн 8 албан ёсны гэрээт салбараа нээжээ. Түүнчлэн өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй оёдол, гар урлал хийдэг ээж нарыг дэмжиж бүтээгдэхүүнийг нь өөрсдийн дэлгүүрт худалдаалан хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажилладаг байна.
Орчин үед хүн төрөлхтний аж амьдрал тав тухтай, тансаг болохын хэрээр асар их хог хаягдал хуримтлагдаж байгаа. Иймд дахин боловсруулалтын нийгэм бүтээх буюу аливааг зохистой хэрэглэхэд суралцаж, удаан хугацаанд хэрэглэж болохуйц бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэж дууссан эд зүйлсээ хаяхын оронд дахин боловсруулан ашигладаг болох ёстой тул тус газар үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнээ энэ чиглэлд зориулан хэрэглэгчдэд хүргэдэг байна.