Өнөөдөр
2026/01/28Улаанбаатар
-15 cUSD
3,564.06 ₮EUR
4,222.16 ₮JPY
23.13 ₮CHF
4,576.64 ₮SEK
399.55 ₮GBP
4,865.12 ₮BGN
2,140.58 ₮HUF
11.05 ₮EGP
75.78 ₮INR
38.90 ₮HKD
457.15 ₮RUB
47.08 ₮KZT
7.10 ₮CNY
512.32 ₮KRW
2.47 ₮KPW
27.42 ₮CAD
2,603.31 ₮AUD
2,463.66 ₮CZK
173.99 ₮TWD
113.16 ₮THB
114.69 ₮IDR
0.21 ₮MYR
897.18 ₮SGD
2,806.79 ₮AED
970.33 ₮KWD
11,683.53 ₮NZD
2,123.82 ₮DKK
565.36 ₮PLN
1,003.27 ₮UAH
82.54 ₮NOK
365.71 ₮NPR
24.23 ₮ZAR
222.37 ₮TRY
82.15 ₮VND
0.14 ₮XAU
18,146,589.69 ₮XAG
386,905.09 ₮SDR
4,879.74 ₮
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилго бүхий “Дээлтэй Монгол наадам” 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
15 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой.
Наадмын үеэр нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл үндэсний хувцастай парад алхалт зохион байгууллагддаг уламжлал нэгэнт тогтжээ. Энэ үеэр Хан-Уул дүүргийн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн 4 асарт үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах бөгөөд оролцох аж ахуйн нэгж, иргэн төвийн 7000-7012 утсаар холбогдоно уу.
"Дээлтэй монгол" наадмын үеэр оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг ү
ндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулдаг билээ. Иймд ЭКОДҮҮРЭГ-ийн иргэд, аж ахуйн нэгж, төр төрийн бус байгууллагын албан хаагчид та бүхэн үндэсний хувцсаараа гоёж, монгол ёс заншил, түүх уламжлалаа дээдлэн ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.