Өнөөдөр

2025/05/04

Улаанбаатар

11 c
  • USD

    3,571.47 ₮
  • EUR

    4,044.33 ₮
  • JPY

    24.62 ₮
  • CHF

    4,316.24 ₮
  • SEK

    368.47 ₮
  • GBP

    4,747.56 ₮
  • BGN

    2,067.84 ₮
  • HUF

    10.03 ₮
  • EGP

    70.32 ₮
  • INR

    42.48 ₮
  • HKD

    460.54 ₮
  • RUB

    43.34 ₮
  • KZT

    6.90 ₮
  • CNY

    491.17 ₮
  • KRW

    2.53 ₮
  • KPW

    27.47 ₮
  • CAD

    2,583.81 ₮
  • AUD

    2,290.03 ₮
  • CZK

    162.52 ₮
  • TWD

    115.94 ₮
  • THB

    107.79 ₮
  • IDR

    0.22 ₮
  • MYR

    834.26 ₮
  • SGD

    2,739.59 ₮
  • AED

    972.34 ₮
  • KWD

    11,642.17 ₮
  • NZD

    2,113.06 ₮
  • DKK

    542.06 ₮
  • PLN

    945.47 ₮
  • UAH

    85.60 ₮
  • NOK

    344.06 ₮
  • NPR

    26.55 ₮
  • ZAR

    193.49 ₮
  • TRY

    93.03 ₮
  • VND

    0.14 ₮
  • XAU

    11,643,171.84 ₮
  • XAG

    116,304.92 ₮
  • SDR

    4,835.92 ₮

“ДЭЭВРИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ”-Н ТАЛБАЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

01.jpg

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс үйлдвэр эрхлэгч болон эрхлэх хүсэлтэй байгаа иргэд аж ахуйн нэгжид зориулж тухайн үйлдвэрлэлийн талбайн туршлага солилцох уулзалт өдөрлөгийг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаад манай дүүргийн харьяа үйл ажиллагаа явуулдаг Монголдоо анхдагч “дээврийн хүлэмжийн аж ахуй”-г нэвтрүүлж буй “Фор Ви Ар” ХХК-ний үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах уулзалтыг 2022.10.19-ний өдөр хүлэмжийн талбайд нь зохион байгууллаа.

Уулзалтад Хан-Уул дүүргийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг болон эрхлэх хүсэлтэй байгаа 12 аж ахуйн нэгж, иргэд оролцож барилга байгууламжийн дээврийг ашиглан хүлэмж байгуулах, түүнийгээ төвийн халаалтын системд тулгуурлан  ажиллуулж хүлэмжийн цэцэг, жимс, нарийн олон нэр төрлийн ногоо тариалах, үрсэлгээ суулгац бэлдэх, мөн хөрс бордоо бэлдэх гэсэн тухайн байгууллагын Монголдоо анх удаа нэвтрүүлж буй “дээврийн хүлэмжийн аж ахуй”-н шинэ арга туршлагыг талбай дээрээс нь судлан, шинэлэг арга техникт суралцаж, өргөн мэдээлэлтэй болж чадсандаа үйлдвэр эрхлэгч нар сэтгэгдэл өндөр байна гэдгээ илэрхийлж байлаа.

“Фор Ви Ар” ХХК нь 2019 оноос эхлэн “Дээврийн хүлэмжийн аж ахуй”-г Монголдоо анх удаа нэвтрүүлэн органик, эрүүл, шинэ хүнсний нарийн ногоог жилийн 4 улиралд тогтвортой үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор өндөр үр ашигтай 100% “indoor” системтэй акуапоник, гидропоник технологиор үйл ажиллагаа явуулж буй юм. Иймд өөрсдийн нэвтрүүлсэн энэхүү шинэлэг боломжийг бусад хүлэмж эрхэлдэг, цаашид эрхлэх хүсэлтэй байгаа иргэд, аж ахуйн нэгж болон цаашлаад хүүхдүүдэд хүртэл танилцуулж, туршлага судлуулан, сургалтын бааз болгох хүсэлтэй байгаа тухайгаа ч онцолж байв.

Хан-Уул дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жижиг, дунд үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж буй арга туршлага, ажлын байр ашигтайгаар нэмэгдүүлэх боломж, борлуулалтын орлогоо өсгөх зэрэг олон талын туршлага солилцох уулзалтыг цаашид үр дүнтэй хийхээр төлөвлөж байна.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга