Өнөөдөр

2024/05/18

c
  • USD

    3,381.65 ₮
  • EUR

    3,672.13 ₮
  • JPY

    21.70 ₮
  • CHF

    3,724.90 ₮
  • SEK

    315.04 ₮
  • GBP

    4,280.15 ₮
  • BGN

    1,877.49 ₮
  • HUF

    9.48 ₮
  • EGP

    72.09 ₮
  • INR

    40.56 ₮
  • HKD

    433.44 ₮
  • RUB

    37.17 ₮
  • KZT

    7.62 ₮
  • CNY

    468.24 ₮
  • KRW

    2.49 ₮
  • KPW

    26.01 ₮
  • CAD

    2,480.85 ₮
  • AUD

    2,253.53 ₮
  • CZK

    148.69 ₮
  • TWD

    105.02 ₮
  • THB

    93.40 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    722.19 ₮
  • SGD

    2,511.72 ₮
  • AED

    920.70 ₮
  • KWD

    11,009.05 ₮
  • NZD

    2,067.54 ₮
  • DKK

    492.18 ₮
  • PLN

    860.95 ₮
  • UAH

    85.82 ₮
  • NOK

    315.63 ₮
  • NPR

    25.35 ₮
  • ZAR

    185.78 ₮
  • TRY

    104.76 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    8,061,684.52 ₮
  • XAG

    100,521.41 ₮
  • SDR

    4,484.95 ₮

ИРОМИК ХХК-ийн захирал Х.Батбаяр: Түрээсийн төлбөргүй үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, худалдан борлуулахад нь туслах, чиглэл өгч байгаа нь анхлан үйл ажиллагаа явуулж байгаа бидэнд том дэмжлэг

Untitled.png

-Та өөрийгөө болон бизнесээ товчхон танилцуулахгүй юу?

- Биднийг Хатанбаатар овогтой Батбаяр, Батсайхан гэдэг. Бид 2 төрсөн ах дүүс.  Анх 2020 онд бизнесээ эхлүүлэхээр шийдэж байсан ч 2021 оны 6 сард ИРОМИК ХХК-ийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Бидний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн Монголдоо анхдагч бөгөөд монголоор “амтат тостой халуун ногоо” буюу англиар chili oil юм. Бид бүхэн өөрсдийн хийсэн технологи болон худалдааны тэмдэгтээ оюуны өмчөөр хамгаалуулсан. Манай бүтээгдэхүүнийг нэг үгээр тайлбарлавал халуун ногоотой хоол амтлагч бөгөөд бүх төрлийн хоолтой шууд хольж идэх зориулалттай. Манай амтлагчийг нэг худалдаж авсан хүн дахиж худалдан авах дуртай байдаг. Айл бүрийн хөргөгчинд байх ёстой хоолны амтлагчнын нэг нь REDDY болох ёстой гэж боддог.

- Анх бизнесээ эхлүүлж байхад тань ямар асуудал тулгамдаж байсан бэ?

- Бизнес эрхлэж эхэлнэ гэдэг маш олон төрлийн харилцаанд орж, олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэт байдаг. Тиймд тал талын мэдлэг, мэдээллийн хэрэгцээнд орж олон зүйлийг чаддаг байхыг шаарддаг юм билээ. Тулгамдаж байсан асуудлыг биднээс шалтгаалах, биднээс шалтгаалахгүй гэж ангилж үзвэл зүгээр санагдаж байна. Биднээс шалтгаалахгүй хамгийн том тулгамдсан асуудал нь мэдээж хэрэг Ковидын цар тахал байлаа. Одоо ч хүндрэл учруулсаар байна. Үүнийгээ дагаад хил гаалийн хаалттай байдал, гадаад худалдааны алдагдалтай байдлаас үүдсэн вальютын ханшийн уналт, инфеляцийн өсөлт гэх мэт нь макро түвшинд маш хүчтэй хүндрэл учруулж байна. Мөн өөр хүндрэл үүсдэг зүйл нь төрийн албан хаагчидын мэдээлэл өгөх байдал гэж хэлмээр байна. Мэдээлэл өгөхдөө тодорхой байдаггүй, янз бүрээр тайлбарладаг эсвэл огт тайлбарладаггүй, асуудал үүслээ гэхэд гарц гаргалгаа байдаггүй байдал нь бага зэрэг хүндрэлтэй санагддаг. Гэхдээ ихэнх тулгамдаж буй асуудал нь биднээс өөрсдөөс шалтгаалж байдаг. Тоочоод байвал дуусахгүй л байх./инээв/. Одоо бол ажлын шаардлагаар гэрэл зурагчин, фотошопчин, видео эвлүүлэгч, жолооч, грүшиг, түгээгч, маркетингийн менежер гээд тулгамдаж байсан бүх асуудлууддаа суралцаад хийгээд явж байна.

- Таны эрхэлж буй бизнесийн онцлог болон давуу тал юу вэ?

- Манай бүтээгдэхүүнийн хамгийн том давуу тал нь Монголдоо үйлдвэрлэгдэж байгаад байна гэж бодож байна. Учир нь дэлгүүрийн лангуун дээр байгаа бүтээгдэхүүнийг харвал дийлэнх нь импортын бүтээгдэхүүн байдаг. Манай хоол амтлагчинд цэвэр хатаасан чинжүү, их хэмжээний сармис ордог учир хүний дархлааг маш сайн дэмждэг. Учир нь халуун чинжүүний С витамины агууламж жүржнээс өндөр байдаг, мөн хүний цусыг маш сайн шингэлж өгдөг. Сармисны ямар үйлчилгээ үзүүлдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Мөн дотроо гүнждийн үр, гүнждийн тос, буурцагны тос, ургамлын тос агуулсан байдаг учир манай бүтээгдэхүүн онцгой сайхан үнэртэй болдог. Манай амтлагчийг 1-р хоол, 2-р хоол, шарсан мах /тахиа, гахай, үхэр, хонь.../, чанасан мах зэрэгтэй шууд болон дүрлэгэнд холих байдлаар хэрэглэдэг. Манай бүтээгдэхүүн зах зээлд гараад удаагүй ч цөөх хэдэн үнэнч хэрэглэгчидтэй болоод байгаа. Хэрэглэж үзээгүй байгаа хүмүүс нь 99% байгаа байх гэж бодож байна. Хэрвээ хэрэглэж үзвэл манай бүтээгдэхүүний дахин дахин хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд тань тулгамдаж байгаа асуудал бий юу?

Мэдээж хэрэг борлуулалт өндөр байвал үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд асуудалгүй байна байх. Борлуулалтаа өндөр болгож, бүтээгдэхүүнээ хүмүүст таниулахын тулд маркетингийн өндөр зардал гаргах шаардлага үүсч байна. Дөнгөж эхлэж байгаа компаниудын хувьд тийм зардал гаргах боломжгүй байдаг учир төдийлэн хүмүүст танигдаж чаддаггүй. Түүнчлэн сүлжээ том дэлгүүрүүдийн зүгээс дотоодын бүтээгдэхүүнээ дэмжээд бараа өрөлт дээрээ туслаад дэмжээд өгвөл борлуулалт өндөр байх боломжтой гэж хардаг. Тэд шинэ бараануудыг дандаа хүний хараанаас доош эсвэл дээш өрдөг. Зарим тохиолдолд хүний гар хүрэхгүй ч газар өрсөн байдаг. Нийслэл, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн яармагт оролцох боломж нээгддэг. Түрээсийн төлбөргүй үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, худалдан борлуулахад нь туслах, чиглэл өгч байгаа нь анхлан үйл ажиллагаа явуулж байгаа бидэнд том дэмжлэг болж байна.

- Үйлдвэрлэлд тань ямар үр дүн гарсан бэ?

- Анх үйлдвэрлэлээ бүрэн гар аргаар явуулж эхлэж байсан. Одоо бол үйлдвэрлэлээ хагас автомат болгохоор зорьж ажиллаж байна. Цаашлаад тоног төхөөрөмжийн шинэчлэлээс шалтгаалаад өрсөлдөхүйц үнэтэй, импортыг орлох шинэ төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх боломжууд их байна. Гэхдээ тоног төхөөрөмжинд уягдалгүйгээр бид шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг байнга хийж байна. Одоогоор хэд хэдэн бүтээгдэхүүнийг хөгжүүлж дуусгаад байна. Гэхдээ бүтээгдэхүүний төрөл нэмэгдэхэд үйлдвэрийн байрыг өргөжүүлэх шаардлага үүсдэг юм билээ.

- Та үйлдвэрлэлээ явуулаад тодорхой хугацаа өнгөрчээ. Анхны үетэй харьцуулахад өөр тулгамдаж байгаа асуудал байна уу?

- Үйлдвэрлэлээ бид жижиг байранд эхлэж байсан. Үйлдвэрийн байрны шаардлагаар бид үйлдвэрийн байр, түүхий эдийн агуулах, бэлэн бүтээгдэхүүний агуулах, хувцас солих өрөө зэргийг 38м2 байранд шийдсэн байдаг. Гэвч үйл ажиллагаагаа өргөтгөхийн хирээр байрны хэмжээ багадаж байна. Дор хаяж л хөлдөөгчтэй, хөргүүртэй агуулах шаардлагатай болж эхэлж байгаа учир аль болох тусдаа хашаанд үйлдвэрийн байрыг шийдсэн нь дээр байдаг юм билээ. Мөн үйлдвэрлэл явуулахад импортын хамаарал өндөр байдаг юм байна. Бид импортын хамаарлаас гарахын тулд бүтээгдэхүүнийхээ орцод орж байгаа зарим түүхий эдийг тариалах шаардлагатай гэж үзэж байгаа. Монголд тариалдаггүй ч хэрэглээ нь их байдаг олон төрлийн ногоо байдаг. Бидний зүгээс хоттой ойрхон, жижигхэн туршилтаар газар тариалан, хүлэмж хийх боломжтой тийм газартай болохыг хүсч байгаа.

- Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионоос үүдэн олон салбарын бизнесийн үйл ажиллагаа хумигдсан. Энэ цаг үеийн асуудал таны эрхэлж буй бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

- Ковидоос болоод улс орнууд хилээ хааж, ачаа барааны эргэлт удааширч, тээврийн үнэ олон дахин нэмэгдсэн байдал нь маш их хүндрэл учруулж байна. Бидний хувьд шил сав баглаа боодол хамгийн том асуудал. Энэ нь мэдээж өртөг зардлыг нэмэгдүүлж байгаа учир шинээр зах зээлд гарч байгаа бүтээгдэхүүний үнийн хувьд хүндрэл учруулж байна.

- Таны бизнесийн цаашдын зорилго?

- Үйлдвэрлэлээ өргөтгөж, импортыг орлох дотоодын хамгийн том хоол амтлагчний үйлдвэрлэгч болохыг хүсч байна. Гудамжинд явж байгаа ямар ч хүнээс дуртай хоол амтлагч чинь юу вэ гэж асуухад манайхыг нэрлэж чаддаг байх хэмжээнд тэмүүлж ажиллахыг зорьж байна.

- Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?