Өнөөдөр
2025/05/03Улаанбаатар
16 cUSD
3,571.47 ₮EUR
4,044.33 ₮JPY
24.62 ₮CHF
4,316.24 ₮SEK
368.47 ₮GBP
4,747.56 ₮BGN
2,067.84 ₮HUF
10.03 ₮EGP
70.32 ₮INR
42.48 ₮HKD
460.54 ₮RUB
43.34 ₮KZT
6.90 ₮CNY
491.17 ₮KRW
2.53 ₮KPW
27.47 ₮CAD
2,583.81 ₮AUD
2,290.03 ₮CZK
162.52 ₮TWD
115.94 ₮THB
107.79 ₮IDR
0.22 ₮MYR
834.26 ₮SGD
2,739.59 ₮AED
972.34 ₮KWD
11,642.17 ₮NZD
2,113.06 ₮DKK
542.06 ₮PLN
945.47 ₮UAH
85.60 ₮NOK
344.06 ₮NPR
26.55 ₮ZAR
193.49 ₮TRY
93.03 ₮VND
0.14 ₮XAU
11,643,171.84 ₮XAG
116,304.92 ₮SDR
4,835.92 ₮Монгол улсын Соёлын яам, Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын хамтран зохион байгуулсан Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Уламжлалт гар урлалыг дэмжих, хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээнээс шалгарсан, шилдэг гар урлаачдыг хөгжүүлэх, Олон улсын зах зээлд гаргах ажил үргэлжилж байна.
/2023-04-13/
Энэхүү арга хэмжээнд Соёлын яамыг төлөөлж Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн оролцож, тус яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар мэдээлэл өгсөн бол “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн энэхүү төлөвлөгөөнд төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид гэсэн гурван талт түншлэлээр хамтран ажиллах талаар хийгдэх ажлуудаа танилцууллаа.
Монгол улсын түүх, өв соёлыг дэлхийд таниулан сурталчлах үндэсний хэв шинжийг агуулсан 100 бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилготой энэхүү үйл ажиллагаанд зорилго нэгт #НЭГД брэнд хамтран зохион байгуулагчаар орж ирсэн бөгөөд тус брэндийн үүсгэн байгуулагч, захирал Г.Золцэцэг тухайн брэндийн танилцуулга, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар мэдээллийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өглөө.
Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдээс шилдэг 100 үйлдвэрлэл эрхлэгчдэд 5 иргэн, аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд цаашдын үйлдвэрлэл, худалдаанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагчдын зүгээс үндэсний шилдэг 100 бүтээгдэхүүнийг Олон улсын зах зээлд
-Гар урлал буюу цөөн тоогоор илүү үнэ цэнээр үйлдвэрлэх, -Уламжлалт үйлдвэрлэл буюу олон тоогоор масс үйлдвэрлэл хөгжүүлэх,
-Бүсчилсэн буюу тухай бүсийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэлээр хөгжүүлэх,
-Олон улсын үзэсгэлэн арга хэмжээ, экспод оролцуулан борлуулалтыг нэмэгдүүлэх,
-Хөрөнгө оруулалт, В2В хамтын ажиллагааны уулзалтуудад оролцож төслөө танилцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.