Өнөөдөр

2025/10/25

Улаанбаатар

-4 c
  • USD

    3,591.13 ₮
  • EUR

    4,171.46 ₮
  • JPY

    23.49 ₮
  • CHF

    4,513.45 ₮
  • SEK

    382.65 ₮
  • GBP

    4,780.33 ₮
  • BGN

    2,132.50 ₮
  • HUF

    10.70 ₮
  • EGP

    75.46 ₮
  • INR

    40.92 ₮
  • HKD

    462.16 ₮
  • RUB

    44.22 ₮
  • KZT

    6.67 ₮
  • CNY

    504.17 ₮
  • KRW

    2.50 ₮
  • KPW

    27.62 ₮
  • CAD

    2,563.35 ₮
  • AUD

    2,334.59 ₮
  • CZK

    171.41 ₮
  • TWD

    116.61 ₮
  • THB

    109.57 ₮
  • IDR

    0.22 ₮
  • MYR

    850.17 ₮
  • SGD

    2,763.36 ₮
  • AED

    977.71 ₮
  • KWD

    11,711.61 ₮
  • NZD

    2,064.36 ₮
  • DKK

    558.44 ₮
  • PLN

    985.27 ₮
  • UAH

    85.52 ₮
  • NOK

    359.19 ₮
  • NPR

    25.51 ₮
  • ZAR

    207.17 ₮
  • TRY

    85.39 ₮
  • VND

    0.14 ₮
  • XAU

    14,612,649.13 ₮
  • XAG

    172,733.35 ₮
  • SDR

    4,889.08 ₮

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

350777641_1027333431980565_4618914074343581149_n.jpg

Эко дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, сурталчлах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг “Мөсөн өргөө-Steppe arena” гадна талбайд 2023 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгуулагдана.

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь энгийнээр хэлбэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц юм. Энэ үйл явцийг хурдасгах, хамтын ажиллагааг өргөтгөх, бодит дэмжлэг үзүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нэг дор цугларч үзэсгэлэн худалдаа, нээлттэй өдөрлөг хийж, иргэнд ойр, түргэн шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэх, инновац шингэсэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг нийтэд таниулан сурталчлах өдөрлөг зохион байгууллана.

НЭЭЛТТЭЙ_ӨДӨРЛӨГӨӨР:

-Ажил идэвхтэй хайгчдад иргэдэд зориулж нээлттэй ажлын байр,

- Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин үзэсгэлэн худалдаа,

- Төрийн нэг цонхны үйлчилгээ,

- Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ

- Урлагийн тоглолт

- Хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн, номын худалдаа, урлагийн тоглолт, задгай талбайн арга хэмжээ зэрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна.

Нээлттэй ажлын байрыг зарлаж, ажилтай орлоготой иргэдийг тоог нэмэгдүүлэх, гэр бүл, хүүхэд залуучуудын төлөө авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сурталчлах, хөдөлмөр халамж үйлчилгээ, газар зохион байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл гэх зэрэг нийт төрийн 50 гаруй байгууллага төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН "БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга