Өнөөдөр

2024/05/18

c
  • USD

    3,381.65 ₮
  • EUR

    3,672.13 ₮
  • JPY

    21.70 ₮
  • CHF

    3,724.90 ₮
  • SEK

    315.04 ₮
  • GBP

    4,280.15 ₮
  • BGN

    1,877.49 ₮
  • HUF

    9.48 ₮
  • EGP

    72.09 ₮
  • INR

    40.56 ₮
  • HKD

    433.44 ₮
  • RUB

    37.17 ₮
  • KZT

    7.62 ₮
  • CNY

    468.24 ₮
  • KRW

    2.49 ₮
  • KPW

    26.01 ₮
  • CAD

    2,480.85 ₮
  • AUD

    2,253.53 ₮
  • CZK

    148.69 ₮
  • TWD

    105.02 ₮
  • THB

    93.40 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    722.19 ₮
  • SGD

    2,511.72 ₮
  • AED

    920.70 ₮
  • KWD

    11,009.05 ₮
  • NZD

    2,067.54 ₮
  • DKK

    492.18 ₮
  • PLN

    860.95 ₮
  • UAH

    85.82 ₮
  • NOK

    315.63 ₮
  • NPR

    25.35 ₮
  • ZAR

    185.78 ₮
  • TRY

    104.76 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    8,061,684.52 ₮
  • XAG

    100,521.41 ₮
  • SDR

    4,484.95 ₮

Д.ЭРДЭНЭБАТ: “ААВЫН УРЛАН” БИД МОНГОЛ ДАРХЛААГ АВЧ ҮЛДЭХ ГЭЖ АЖИЛЛАДАГ

317429278_1356344198444168_5853673225337973835_n.jpg

Монголын уламжлалт гар урлал болох эсгий ширдэг, олбог урлааж Д.Эрдэнэбаттай хийсэн ярилцлагаа хүргэж байнаа. Тэрээр 2022 онд Соёлын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулагдсан “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээний шилдэг оролцогчоор шалгарсан юм.

-Эсгий урлалыг сонгож үйлдвэрлэл эхэлсэн гол зорилго тань юу вэ? Хэзээнээс энэ урлал хийж эхэлсэн билээ?

-  Юуны өмнө уламжлалт соёлоо авч үлдэх, хойч үеийн залуучуудад сэргээж, сурталчлах хүрээнд сүүлийн 5 жил эсгийгээр бүтээл хийж байна. Анх ажлаа эхэлэхэд 40 өөс дээш насныхан ажил олоход бэрхшээлтэй байсан тул өөрийн хувийн бизнестэй болно гэж шийдээд ажлаа эхэлсэн. Эсгий урлалд хэн ч хийж болно, ажилд авдаг шиг өндөр шалгуур байхгүй. Та хүсэх л юм бол хийж чадна.

-Эсгий урлалын бүтээгдэхүүний онцлог давуу тал нь юунд оршдог вэ? 

- Монголын өв түүх соёл бүтээл бүгд багтсан байдаг. Уламжлалт арга технологи, ардын ёс заншил өөртөө агуулж байдаг нь гол онцлог. Дээр нь бүтээгдэхүүн хийх түүхий эд олдоц сайтай. Гадаадаас хил гааль гэж харж суухгүй, монгол ахуйгаасаа түүхий эдээ авчихдаг нь давуу юм даа.

-Танайд өлгөөтэй байгаа энэ ширмэл ширдгээс гадна өөр олон төрлийн бүтээгдэхүүн харагдаж байна?

- Ширмэл ширдэг их гардаг нь эдэлгээ удаан, дулаахан, хөнгөн, дуу чимээ шингээхдээ сайн байдаг. Орчин үеийн залуучууд гэрийнхээ нэгхэн хэсгийг монгол ахуйгаар тохижуулдаг болсон. Тэр орон зайд нь ширдэг орж ирэх бөгөөд худалдан авалт ч сайн байдаг. Түүнээс гадна бойтог тавчиг, даллаганы уут гээд 30 гаруй төрлөөр юм хийж байна.

-Түүхий эдээ хэрхэн боловсруулж, гаргаж авдаг вэ?  

- Материал бол цэвэр гар ажиллагаа. Мөн захиалга их орж ирсэн үед Эрдэнэт хивснээс түүхий эдээ заримдаа авдаг.

- Эсгий бүтээгдэхүүнд танай онцлог эртний хээ, хадны сүг зураг түлхүү ажиглагдаж байна? Энэ талаар?

- Би бүтээлдээ эртний хээ угалз хадны сүг зураг хүннүгийн олдвор оруулж урлаж өв соёлоо сурталчлах гэж хичээдэг. Тэр ч хэмжээгээр гадныхан сонирхож их үздэг.

- Монгол гэрийг эсгийгээр тохижуулж байсан, энэ тохижилтыг сонирхож, захиалдаг хүмүүсийг онцлог юу байна?

- Эртний өв соёлыг харуулж бид монгол дархлаагч авч үлдэх гэж ажилладаг. Тэр утгаараа монгол гэрийг тохижуулж байсан. Гэр тохижуулах ажилд маш их цаг хугцаа ордог учир цөөхөн захиалга авсан.

-Эсгий ширдэг халтар болчихвол цэвэрлэх хүндрэлтэй гэж бодож магадгүй. Угааж цэвэрлэх зөвлөгөө өгөхгүй юу?

-Цэвэрлэх уламжлалт арга бол салхинд тавьж гөвөх юм. Ноосны нэг онцлог бол өөрөө тоос шороогоо гөвдөг. Сайхан монгол орныхоо салхинд л гаргахад л ямар ч цэвэрлэгээний бодисгүй сэргээд өнгө орно доо. /инээв/

- 2022 онд Соёлын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулагдсан “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээний шилдэг бүтээлээр таны эсгий урлал тодорсон. Тухай үеийн сэтгэгдлээс хуваалцвал?

- Дүүргийнхээ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй ойр ажилладаг. Талбайн түрээсгүй үзэсгэлэн худалдаанд оролцуулдаг нь орлого дэмжсэн бодит дэмжлэг байдаг. Түүнээс гадна наадам, уламжлалт баяр ёслолоор бүтээгдэхүүний худалдан борлуулах биш үзүүлэн, таниулах зорилгоор нээлттэй арга хэмжээнд оролцдог. “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээнд өөрийн бүтээлийг дэлгэж, хүмүүст танилцуулж байлаа. Нийслэл, хөдөө орон нутгийн мундаг олон урлаачдаас шилдэгт нь багтаж шагнуулах юм гэж бодоогүй, гэнэтийн байсан.

- Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцана уу?

- Хүүхэд багачуудад зааж, сургах, соёлоо өвлүүлэх ажлыг л хийхийг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?