Өнөөдөр

2024/05/18

c
  • USD

    3,381.65 ₮
  • EUR

    3,672.13 ₮
  • JPY

    21.70 ₮
  • CHF

    3,724.90 ₮
  • SEK

    315.04 ₮
  • GBP

    4,280.15 ₮
  • BGN

    1,877.49 ₮
  • HUF

    9.48 ₮
  • EGP

    72.09 ₮
  • INR

    40.56 ₮
  • HKD

    433.44 ₮
  • RUB

    37.17 ₮
  • KZT

    7.62 ₮
  • CNY

    468.24 ₮
  • KRW

    2.49 ₮
  • KPW

    26.01 ₮
  • CAD

    2,480.85 ₮
  • AUD

    2,253.53 ₮
  • CZK

    148.69 ₮
  • TWD

    105.02 ₮
  • THB

    93.40 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    722.19 ₮
  • SGD

    2,511.72 ₮
  • AED

    920.70 ₮
  • KWD

    11,009.05 ₮
  • NZD

    2,067.54 ₮
  • DKK

    492.18 ₮
  • PLN

    860.95 ₮
  • UAH

    85.82 ₮
  • NOK

    315.63 ₮
  • NPR

    25.35 ₮
  • ZAR

    185.78 ₮
  • TRY

    104.76 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    8,061,684.52 ₮
  • XAG

    100,521.41 ₮
  • SDR

    4,484.95 ₮

​​​​​​​“НҮДЭН ГҮН” ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ОТГОН-ОЮУН: ЖИЛ ИРЭХ ТУСАМ ХЭРЭГЛЭГЧИД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ИЛҮҮ ДЭМЖИН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙДЭГ БОЛСОН

Nuden guitsetgeh zahiral Otgon-Oyun.jpg

-Та үндэсний хувцас, тэр дундаа “Нүдэн” брэнд бий болгохын тулд дээл урлах аргад хэрхэн суралцсан бэ?

- 2007 онд АНУ-ын их сургуульд суралцахаар жигтэйхэн ганган охин очиж байлаа (инээв). Соёлын шоконд өртөж их сургуулийн оюутнуудаас амьдралд юу чухал болох, зорилготой байх, энгийн байх гэх мэт их зүйл сурч мэдэж авсан. Өсгийтэй гутлаа орхиод шаахай углан, шорт майк миний байнгын хэрэглээ болсон. Монголдоо буцаж ирээд хувцас загварын чиглэлээрээ ажиллаж эхлэхэд миний америк стилийн хувцаслалт гологдож, харилцагчид маань “Өө энэ үү” гэх хандлага гаргаж байсныг саяхан мэт л санаж байна. Азаар нэг өдөр Богд хааны ордон мүзей үзэх завшаан надад тохиолдож Дондогдулам хатны үүх түүх, өмсгөл зүүсгэлийг үзэн биширч билээ. Үүнээс хойш би Монгол гэх онцгой, дахин давтагдашгүй соёл, ялгарал бидэнд өвлөгдсөн нь ямар их аз завшаантай юм бэ гэдгийг ухаарсан. Бусад орны соёлоос авахыг аваад өөрөөрөө, монголоороо байх нь бидний хамгийн гол үнэ цэнэ болохыг ухаарч тэр цаг үеэс л одоогийн өөрийгөө олж авсан. Үүнээс хойш үндэсний өв соёлыг дээл хувцсандаа шингээн улам түгээн дэлгэрүүлэх, цаашлаад гадаад орны хүмүүст таниулан, хэрэглээ болгох үүднээс шимтэн суралцаж бүтээлүүдээ гаргасаар байна.

-Танай дээлний гол онцлог юу вэ?  Урлахад хэр их цаг хугацаа зарцуулж байна?

-Манайх үндэсний загвартай хувцасыг өдөр тутмын хэрэглээ болгох үүднээс биед эвтэйхэн, илүү эргономик, өмсөж хэрэглэхэд тааламжтай шийдлүүдийг тусгадаг. Мөн байнга өмсөх учир чанартай хөвөн даавуу, лён, кашмер, цэвэр торго гэх мэт дээд зэрэглэлийн материалыг ашигладаг. Үүн дээр хамгийн чухал нь загварлаг байдалыг хэзээ ч орхигдуулалгүй өвөрмөц, хээнцэр, шинэлэг бүтээлүүдийг хэрэглэгчиддээ санал болгодог. Монгол үндэсний хувцас үнэ цэнийг ямагт шингээсэн байх ёстой гэж би хувьдаа үздэг. Бүтээлийн онцлог, детейл-ээс шалтгаалаад харилцан адилгүй цаг хугацааг зарцуулан урладаг.

-2023 он гарсаар хэчнээн дээл урлаж, зах зээлд нийлүүлсэн бэ?

-Жил ирэх тусам хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ илүү дэмжин худалдан авалт ихээр хийдэг болсонд маш талархалтай байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт сайжирч байна.

- 2022 онд Соёлын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулагдсан “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээний шилдэг оролцогчоор Нүдэн брэнд тодорсон. Тухай үеийн сэтгэгдлээс хуваалцвал?

-Ур ухаан, авъяас мэдлэг шингээсэн эх орны минь үнэт гар урлаачид олон байдгыг арга хэмжээнд оролцоод мэдсэн. Тэдний энэ нандин арга технологийг олон залуус, үе хойч минь сурч өвлөж аваасай гэж хүсэж байна.  Шилдэг оролцогчоор шалгарч батламжаа гардан авахад хамт олноороо маш их бахархсан. Тэдний маань ямар их ур гаргаж сэтгэлээ шингээн үйлдвэрлэдгийг нь манай бүтээлүүдээс тодхон харж болно. Илүү хариуцлагатай, илүү сайн байхын төлөө тэмүүлэх их урам зориг авч баяртай хүлээн авсан.

-Та өөрийн гараар дээл урлахаас Нүдэн брэндийг бий болгосон, Энэ талаар хуваалцвал?   

-Анх 1 худалдагчтай ажлын гараагаа эхэлж байлаа. Хөгжсөөр урагшилсаар бид баг хамт олон болж өргөжин, үйлдвэрийн байр, дэлгүүртэй болж, дотоод гадаадад борлуулалт хийн цаашдийн төлөвлөгө, зорилго маань илүү том, илүү тодорхой болсон.

 - Нэг бүтээл гаргахад ард нь хэдэн хүний ур ухаан уралдаж байж гарах уу?

-Аливаа нэг бүтээл гаргахад дизайнер, эсгүүрчин, технологич, оёдолчин гэх үндсэн мэргэжилтнүүдийн хөдөлмөр орохоос гадна бусад байгууллагуудын жишгээр нярав, нягтлан, чанар шалгагч, маркетер, худалдагч, оператор, түгээгч гэх мэт бүх л төрлийн ажиллагаа шаардагддаг. Зарим хүмүүс үүнийг сайн ойлгодоггүй. Зүгээр л оёоод болчихдог гэж боддог. Бүхэл бүтэн том процесс цаана нь ажиллаж байдаг. Тэгж байж л хүний сэтгэлд нийцсэн төгс бүтээлийг гарган авч чадна шүү дээ.

 -Улс үндэсний онцлог болон танай брэндын онцлог даяарчлагдаж буй энэ ертөнцтэй хир ойрхон яваа вэ?

-Орчин үеийн технологи, тоног төхөөрөмжүүдийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ аль болох нэвтрүүлэхийг хичээдэг. Бид бусад улс оронд сурч, хөдөлмөрлөх тэднээс суралцах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь даяарчлагдаж буй ч гэсэн бид хэн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Бид өөрсдийн онцлог, хэв маяг, үүх түүхээ мэдэж байж өөрийгөө ойлгож ялгарал, үнэ цэнийг бий болгоно. Би ер нь их эх оронч хүн лдээ (инээв). Гэхдээ даруухан талдаа дотроо сүсэглэдэг гэх үү дээ.

- Нийгмийн захиалгаар цор ганц бүтээл /дээл хувцас/ гаргаж байгаа танай хувьд төрөөс үзүүлэх дэмжлэг, эсвэл нийгмээс хүлээж буй хүлээлт гэхээр юу байна?

-Бид тэгж их хүлээлт үүсгэдэггүй. Урдах ажлаа урам зоригтой, сайн хийгээд хэрэглэгчидээ сэтгэл ханамжтай үйлчлээд байхад л болно. Төрөөс ЖДҮ эрхлэгчдэд  хангалттай үйлчилгээ үзүүлж дэмждэг гэж би боддог. Бид өөрсдийнхөө төлөө, эх орныхоо төлөө ажиллаж байгаа. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. Тусламж дэмжлэгээс илүү өөрсдийн хичээл зүтгэл илүү үнэ цэн авчрана гэдэгт бид итгэдэг.

-Монгол хувцас дэлхийд хийцээрээ гайхагдсаар ирсэн. Гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцож байсан уу?

-Одоогийн байдлаар Хятад улсын хэд хэдэн мужид үзэсгэлэнд оролцсон. Манай бүтээгдэхүүнүүдийг өндөр үнэлж худалдан авалт ихээр хийж байгаад баяртай байгаа. Бид цаашдаа хэд хэдэн оронд экспортонд гаргахаар төлөвлөж байна.

-Сайн хувцас үйлдвэрлэхэд хамгийн чухал нь материал байдаг. Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?

-Таньтай санал бүрэн нийлж байна. Бүтээгдэхүүний чанарт түүхий эд маш чухал нөлөөтэй байдаг. Хэрэглэгчээ хуурсан 1, 2 удаа өмсөөд гологдох бүтээгдэхүүн хийж байгаль орчноо бохирдуулахыг бид хүсэхгүй. Тийм ч учираас бид хамгийн чанартай. цэвэр орцтой, хүний биед сөрөг нөлөөгүй Япон, Солонгос, Хятад, Австри улсын материалыг сонгож бүтээлдээ ашигладаг.

-Та өөрөө урлахаас гадна охид, бүсгүйчүүдэд зааж өгдөг үү?

-Бид мэдлэгээ бусадтай хуваалцахдаа таатай байдаг. Манай байгууллагад ажиллаад илүү сурч хөгжөөд хувийн бизнесээ хийгээд явж байгаа бүсгүйчүүд хэд хэд бий.

-Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцана уу?

-Импортын бүтээгдэхүүнийг орлох, экспортод массаар гаргах хэмжээний бүтээгдэхүүн үйлвэрлэх боломжтой үндэсний томоохон үйлдвэрлэгч болох. Улс орны хөгжилд одоо байгаагаасаа илүү өгөөжийг бий болгох гол зорилго тавин ажиллаж байна.

- Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв танд хэрэгцээтэй, хүртээмжтэй мэдээ мэдээлэл, үзэсгэлэн худалдаанд хамрагдулж чаддаг уу?

-Хангалттай сайн ажиллаж байгаа. Мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авдаг.

-Ярилцсанд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

- Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?