Өнөөдөр

2024/05/18

c
  • USD

    3,381.65 ₮
  • EUR

    3,672.13 ₮
  • JPY

    21.70 ₮
  • CHF

    3,724.90 ₮
  • SEK

    315.04 ₮
  • GBP

    4,280.15 ₮
  • BGN

    1,877.49 ₮
  • HUF

    9.48 ₮
  • EGP

    72.09 ₮
  • INR

    40.56 ₮
  • HKD

    433.44 ₮
  • RUB

    37.17 ₮
  • KZT

    7.62 ₮
  • CNY

    468.24 ₮
  • KRW

    2.49 ₮
  • KPW

    26.01 ₮
  • CAD

    2,480.85 ₮
  • AUD

    2,253.53 ₮
  • CZK

    148.69 ₮
  • TWD

    105.02 ₮
  • THB

    93.40 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    722.19 ₮
  • SGD

    2,511.72 ₮
  • AED

    920.70 ₮
  • KWD

    11,009.05 ₮
  • NZD

    2,067.54 ₮
  • DKK

    492.18 ₮
  • PLN

    860.95 ₮
  • UAH

    85.82 ₮
  • NOK

    315.63 ₮
  • NPR

    25.35 ₮
  • ZAR

    185.78 ₮
  • TRY

    104.76 ₮
  • VND

    0.13 ₮
  • XAU

    8,061,684.52 ₮
  • XAG

    100,521.41 ₮
  • SDR

    4,484.95 ₮

“ЗУЗУ” ХХК-НИЙ ЗАХИРАЛ Н.ЭРДЭНЭ: Байгальд ээлтэй, органик ширхэгт монгол ноос ноолуур дэлхийд танигдсан

local
Мэдээ мэдээлэл / 5 сарын өмнө / 115 хүн үзсэн
20230627_155246.jpg

-Тансаг хэрэглээг тодотгох ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Зузу” ХХК тэр дундаа “Дулаан брэнд” хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай компани ноос, ноолуурын салбарт 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байна. Ерөнхий үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг бүрэн автомат болгосон учраас аль болох масс үйлдвэрлэл эрхлэхийг бодож ажилладаг. Дотоодын томоохон үйлдвэрүүдийн  масс бүтээгдэхүүнийг гэрээгээр туслан гүйцэтгэгчээр хийдгээс гадна Дулаан брэндийн хүүхдийн хувцсыг дотоод зах зээл дээр нийлүүлж ажилладаг байгаа.

- Гадаад зах зээлд хэрэглэгчдийг энэ хугацаанд бий болгож чадсан уу?

Гадаад зах зээлд 500-1000 ширхэг boutique /загварлаг хувцасны дэлгүүр/ захиалга авч ОХУ, БНХАУ, БНСАУ, Белги зэрэг улсуудад цөөн тоотой харилцагчтай хамтран ажилладаг.

- Дотоодын томоохон үндэсний  үйлдвэр эрхлэгчдийн зах зээлд ялгарах онцлогтой гарч ирж, өнөөдрийг хүртэл амжилттай оршин тогтнож байгаа нууц юу байна?

- Манай салбар их өрдөлдөөнтэй салбар. Маш олон жижиг, бичил үйлдвэрлэгчид байгаа. Түүнээс гадна Монгол улсын нэрийг дээр нь биднийг араасаа дагуулж байгаа жим, зам болж байгаа үндэсний томоохон брэнд болох “Говь”, “Эвсэг”, “Соёл” зэрэг үйлдвэрүүд байна. Бидний хувьд эдгээртэй өрсөлдөх гэхээс илүү хамтран ажиллах, боломжийг харж  байдаг. Манай компаний үнэт зүйл бол “Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой, чанар гэдэг зүйлийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцлүүлж ямагт барьж ажиллах юм” үүнийнхээ төлөө хичээж байгаа. Энэ үнэт зүйлээсээ хазайхгүй тууштай байгаа болохоор бичил ангилал дундаас хэрэглэгчид сонгон үйлчлүүлж дэмжин яваа гэж боддог.

- Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс “Дулаан брэнд”-ийн “Хан-Уулд үйлдвэрлэв брэнд” бүтээгдэхүүн хэмээн онцолж байна?

-Бидний үйл ажиллагааг дэмжээд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд маань өөрсдийн зүгээс ийм өндөр үнэлгээ өгсөнд талархаж байна. Хэрэглэгчдийн шаардлага хангаж байгаа, найдвартай байдал маань та бүхний сонголтод нийцсэн болов уу гэж найдаж байна. /инээв/

 -Дотоод болон гадаадын үзэсгэлэн яармагт “Зузу” компани их оролцдог. Үзэсгэлэн худалдаанд оролцсон давуу талаас дурьдвал?

- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, биднийг жигд тасралтгүй хөгжиж байх тэр боломжоор төр, төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд ажилладаг. Үүний хамгийн үр өгөөжтэй зүйл бол дотоод болон олон улсад зохиогдож байгаа үзэсгэлэн худалдаа байдаг. Үзэсгэлэн худалдаагаар дамжуулан хэрэглэгчидтэй уулзаж байдаг. Хэрэглэгчийн сэтгэгдэл, бүтээгдэхүүний талаарх үнэмлэжийг газар дээр нь сонсох боломж бүрддэг. Мөн цаашид хамтран хөгжих харилцагч нарын уулзалт энэ үеэр болдог. Нэг удаагийн үзэсгэлэнд оролцох нь орлогоос илүү, хэрэглэгчдэд цахим болон бодит байдал дээр бүтээгдэхүүнийн сурталчилсан бодит маркетинг болж өгдөг бидэнд шиг жижиг, бичил үйлдвэрлэл эрхлэгчид тэр бүр хэрэглэгчдийг татах сурталчилгаандаа мөнгө зарцуулж чаддаггүй газруудад давуу тал болдог.

- “Дулаан брэнд”-ийн хэрэглэгчдийг онцолвол?

- Дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн маань хүүхдийн ноолууран бүтээгдэхүүнд түлхүү боруулалт хийдэг. Мөн размерын сонголтгүй буюу нэг размерын эрэгтэй, эмэгтэй аль ч хүн өмсөж болох бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг учраас үнэлгээ харьцангуй боломжийн байдаг.

- Үйлдвэрийн ажлын байрныхаа онцлогийг дурьдвал?

- Манай үйлдвэрийн давуу тал “бүрэн автомат”. Гэвч бид гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрээт ажлын байраар хангахыг зорьдог.  Энэ нь жижиг, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа нэг гол онцлог болдог.

- Компанийн амжилтын гол хүчин зүйл хүний нөөц байдаг. Үүнтэй санал нийлэх үү?

- Ноос ноолууран чиглэлд хангалттай боловсон хүчин байхгүй  /бусад салбар ч гэсэн/ болсон. Ажиллах боловсон хүчин бэлтгэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажилламаар байна. Манай салбарт байгаа давуу тал мэргэшсэн ажиллах хүчний давуу талыг бэлтгэхэд төрөөс хоёр зуун мянган төгрөг төрөөс төлөөд байна. Тэгвэл тэр мөнгөө бидэн шиг үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөөд мэргэжлийн дадлага хийлгээд байвал бид тэр боловсон хүчнийг бэлтгээд, магадгүй сайн ажиллаж байгаа хүнийг таван зуун мянган төгрөгөөр цалинжуулдаг байж болох юм.

- Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд нь саад болж байгаа зүйл юу байна?

- Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, нийслэл, дүүрэгт байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүд байна. Үүнээс миний нэг анхаарсан зүйл бол давхардалт их явагддаг. Энэ давхардалтыг арилгаад нэг нь маркетинг, нөгөө нь дотоод, гадаадын үзэсгэлэн буюу дэд бүтэц флатформд санхүүжилт үр ашигтай авч чадах гэх мэт талаар нь явдаг байвал гаднаас болон төрөөс зарцуулж байгаа хөрөнгийн зарцуулалт зөв, давхардалтгүй болно гэж боддог. Төр, хувийн хэвшил хамтдаа тогтвортой хөгжиж, үндэсний үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин ажиллахыг л хүсч байна. Энэ үг та бүхний арай дээд түвшиний удирдлагуудад хүрээсэй гэж бодож байна даа /инээв/

- Цаашдын үйл ажиллагааны зорилгоо 10 жилээр тодорхойловол...?

-Байгаль орчны доройтлын эсрэг хор хөнөөлгүй амьдаръя, ногоон эдийн засаг гэж байгаа энэ үед бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний ширхэгтийн шинж чанар их тохирч очдог. Ноос ноолууран бүтээгдэхүүн гэхээр өөрөө маш бага угаагддаг, өөрөөр хэлбэл та угаалгын машиндаа полиэстер хувцасыг 40 дээш минут эргүүлдэг бол ноос ноолууран бүтээгдэхүүнийг 5-15 минут угаадаг. Түүнчлэн усны темпратур өндөр байх шаардлагагүй. Энэ нь эрчим хүнийг хэмнэж байна гэсэн үг. Эргээд усанд ашиглагдаж байгаа бодис ноос ноолууран бүтээгдэхүүнд органик бүтээгдэхүүн ашиглахгүй бол буцаагаад бүтээгдэхүүнээ гэмтээх /түлэх/ юм. Тэгэхээр цэвэр угаалга ашигласан ус эргээд байгальд ээлтэй байх жишээтэй. Би өөрийн бүтээгдэхүүнийг өөрөө өмсөхөд 3-аас дээш жил насжилттай хэрэглэж байна. Эргээд энэ бүтээгдэхүүнийг хаялаа гэхэд 6-9 сарын дотор хөрсөнд уусан алга болж, хөрсөө борддог. Ийм давуу талтай монгол малын ширхэгтийн шинж чанар, давуу талыг илүү олон хүмүүст таниулах, монгол хөрсний давуу тал, малын шим малчдаа дэмжин орлого болж, дахин боловсрогдоод жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлдэг юм гэдгийг олон хүнд ойлгуулах юмсан гэж зорьж байна.

- Түүхий эдийн олдоц элбэг байна уу?

- Дотоодоос түүхий эдээ авдаг учраас олдоц боломжийн. Хамгийн хэцүү зүйл нь жилээс жилд ноосон утас, ботго торомны ноосон утас авдаг үнэ улирлаас улиралд нэмэгдэж байгаа нь хүнд тусдаг.

- Жижиг дунд салбарын төрөөс дэмждэг болсон, үр ашигтай зээлд хамрагдаж чадсан уу? Зээл хүсэх нөхцөл, түүний шаардлага танд хир нийцтэй санагддаг вэ?

- Жижиг дунд үйлдвэрийн дэмжих сангийн дэмжлэг нэг хэсэг олны анхааралд өртсөний ачаар, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж бие даасан агентлаг болж гарсан болоод  ч тэр үү харьцангүй ил тод шударга явдаг болсон гэж үзэж байгаа. Манайх 2020 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажиллаж чадсан. Манайх шиг олон бичил, жижиг аж ахуйн нэгж хамрагдах гэхээр санхүүжилтийн хэмжээ хязгаарлагдмал, барьцаа хөрөнгийн хэмжээ заадаг. Гэтэл үйлдвэрлэл эрхлэгч бид амьдрах үл хөдлөгөөс илүү, үйлдвэрийн тоног төхөөрөмжиндөө хөрөнгө зарцуулдаг, үүнийг барьцаа хөрөнгөд авч хэлэлцдэггүй нь харамсалтай. Энэ зөвхөн миний биш олон үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит асуудал болж байна. Дэмжлэг байгаа байхгүй гэж хэлэх нь хязгаарлагдмал. Үүнийг олон аж ахуйн нэгжид хүргэх, хүргэчихлээ гэхэд дэд бүтэц, маркетинг борлуулалтын сувгаар хангаж өгөх нь бодит дэмжлэг гэж хардаг даа.

- Ярилцсанд баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ?