Өнөөдөр

2026/01/28

Улаанбаатар

-15 c
  • USD

    3,564.06 ₮
  • EUR

    4,222.16 ₮
  • JPY

    23.13 ₮
  • CHF

    4,576.64 ₮
  • SEK

    399.55 ₮
  • GBP

    4,865.12 ₮
  • BGN

    2,140.58 ₮
  • HUF

    11.05 ₮
  • EGP

    75.78 ₮
  • INR

    38.90 ₮
  • HKD

    457.15 ₮
  • RUB

    47.08 ₮
  • KZT

    7.10 ₮
  • CNY

    512.32 ₮
  • KRW

    2.47 ₮
  • KPW

    27.42 ₮
  • CAD

    2,603.31 ₮
  • AUD

    2,463.66 ₮
  • CZK

    173.99 ₮
  • TWD

    113.16 ₮
  • THB

    114.69 ₮
  • IDR

    0.21 ₮
  • MYR

    897.18 ₮
  • SGD

    2,806.79 ₮
  • AED

    970.33 ₮
  • KWD

    11,683.53 ₮
  • NZD

    2,123.82 ₮
  • DKK

    565.36 ₮
  • PLN

    1,003.27 ₮
  • UAH

    82.54 ₮
  • NOK

    365.71 ₮
  • NPR

    24.23 ₮
  • ZAR

    222.37 ₮
  • TRY

    82.15 ₮
  • VND

    0.14 ₮
  • XAU

    18,146,589.69 ₮
  • XAG

    386,905.09 ₮
  • SDR

    4,879.74 ₮

БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 ЗАЛУУСЫН СУРГАЛТ

432776924_1.jpg

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж “Бизнесийн Сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулсан. Үүний эхлэл болгон 10000 залууг Бизнесийн сургалтад хамруулахаар болж, бүртгэл эхэллээ.

Хөтөлбөр 3 үе шаттай. Эхний ээлжинд ОУ-ын Бизнесийн магистрын /MBA program/ мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA /Personal MBA/ сургалтад 10000 залууг сургах юм. 2024 оны 4-6 сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулна.

Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй ижил тэнцүү байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зэрэг бодлого барьж байгаагаа МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм. Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад бестселлерээр шалгарсан ном, сурах бичиг дагалдана.

Сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд эндээс нь шалгаруулалт хийж, 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол 2-р үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.

Шинэ мэдээ

Оедол, хувцас захиалга